Контент руу очих11
Нийтийн цэнэглэх станцад цэнэглэгдэж буй EV6-ийн арын дүрслэл

Нийтийн цэнэглэгч

Олон нийтийн хялбар цэнэглэлт, хурдыг мэдрээрэй
Зам дагуух газар, цэцэрлэгт хүрээлэн, орон сууц, томоохон худалдааны төвүүд гэх мэт байршилд нийтийн цэнэглэх дэд бүтэц улам бүр нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Kia цахилгаан автомашиныг цэнэглэх нь урьд өмнөхөөсөө илүү хурдан бөгөөд илүү тохиромжтой болж байна.

АС & DC цэнэглэх

Хот, аймаг, цэцэрлэгт хүрээлэн, орон сууц, ажлын байр, томоохон худалдааны төвүүд гэх мэт байршлуудад нийтийн цэнэглэх дэд бүтэц өргөжин тэлж байгаа тул та урт замд санаа зоволтгүй явах боломжтой боллоо. Доорх товчин дээр дарж хамгийн ойрын цахилгаан машин цэнэглэх станц эсвэл таны замд ойр байх тохиромжтой байрлалыг олоорой

AC цэнэглэх: 3кВт-аас 22кВт хүртэл

Хувьсах гүйдлээр цэнэглэх нь цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх түгээмэл арга юм. Энэ нь ихэвчлэн тогтмол гүйдлийн цэнэглэлтээс илүү их цаг зарцуулдаг тул гэртээ эсвэл ажил дээрээ цэнэглэхэд хамгийн тохиромжтой. Хувьсах гүйдлийн цэнэглэгч станцууд нь ажлын байр, замын хажуу, дэлгүүр гэх мэт олон нийтийн газар байдаг.

DC цэнэглэх: 50кВт-аас 200кВт хүртэл

50 кВт ба түүнээс дээш хүчин чадалтай олон нийтийн тогтмол гүйдлийн хурдан цэнэглэгч станц дээр цахилгаан машинаа цэнэглэх хамгийн хурдан арга. Энэ аргын тусламжтайгаар та ойролцоогоор 40 минутын дотор зайгаа 20%-аас 80% хүртэл цэнэглэх боломжтой.
Дараах
Өмнөх

Цэнэглэх станцыг хэрхэн ашиглах вэ

Цэнхэр өнгийн Kia EV9-ийг цэнэглэх станцад цэнэглэж буй ойрын зураг
  • Цэнэглэгчийн төрөл бүр нь бага эсвэл өндөр эрчим хүч ашиглах, хувьсах гүйдлийн болон тогтмол гүйдлийн аль алинд нь зориулагдсан холбогдох холбогчтой. Гэхдээ бодит байдал дээр та зөвхөн өөрийн цахилгаан тээврийн хэрэгсэлд тохирох холбогчтой цэнэглэх цэг ашиглаж байгаа эсэхээ шалгах хэрэгтэй. Таны байршил, холбогч болон цэнэглэх хугацаа өөр байж болох ч зарчим нь үргэлж ижил байдаг: Зогсоол, залгаад ... тэгээд л болоо!
Илүү их дэмжлэг авах боломжтой