Байгалиас урам зориг авсан инноваци
Хамтдаа илүү тогтвортой ирээдүй рүү тэмүүлцгээе
Байгаль бол дэлхийн хамгийн агуу шинийг санаачлагч
Бид анхнаасаа л шинэ ертөнцийг үзэх, шинэ туршлага олж авах, шинэ төлөв,
санааг олж илрүүлэх гэх мэт эргэн тойрондоо шилжих шинэ арга замыг олсоор ирсэн.
Гэвч биднийг машид ихээр ахиулж ирсэн хамгийн том эх сурвалжийг" Байгаль " aa гэмтээсэн.
Ухрах цаг болжээ.
Ухраад бид илүү сайныг хийж чадна гэдгээ ухамсарлаж жижиг алхмаар аварга үсрэлт хийе.
Бид хамтрах хэрэгтэй. Байгальд өөрт нь тогтвортой ирээдүйг бий болгох замаа удирдахыг зөвшөөрье.
Цаашдын алсын харааны дагуу бид 3S үйл ажиллагаагаар
дамжуулан 2045 он гэхэд нүүрстөрөгчийн саармагжилтыг
хэрэгжүүлэхээр зорьж байна.
Тогтвортой хөдөлгөөн. Тогтвортой эрчим хүч. Тогтвортой гараг.
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Тогтвортой хөдөлгөөн
Бид 2026 он гэхэд 11 EV-ийг зах зээлд нийлүүлэх бүрэн цахилгаан ирээдүй рүү явж байна. Kia Concept EV9 нь ирээдүйд тогтвортой хөдөлгөөнийг бий болгох үйлчлүүлэгчдэд үзүүлэх амлалт юм.
Үйлдвэрлэл ба экосистем
Тогтвортой эрчим хүч
Бид 2040 он гэхэд RE 100-д хүргэх ба манай үйлдвэрлэлийн газруудад ашигладаг бүх цахилгаан эрчим хүчийг 100% сэргээгдэх эх үүсвэрээс авах зорилтыг тодорхойлсон. Тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бий болгохын тулд түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна.
Нийгэм ба Байгаль орчин
Тогтвортой гараг
Бид өөрсдийн хүчин чармайлтаас давж, тогтвортой ирээдүйн төлөө уур амьсгалыг хадгалахын тулд идэвхтэй арга хэмжээ авч байна.
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Киа 2026 он гэхэд 11 төрлийн цахилгаан тээврийн хэрэгсэл зах зээлд нийлүүлэх зорилттой ба бүрэн цахилгаан ирээдүй рүү явж байна. Энэ нь тогтвортой хөдөлгөөнт байдлын дэлхийн тэргүүлэгч болох бидний Plan S стратегитай нийцэж байна.
Манай Европ дахь бүтээгдэхүүнүүд 2035 он гэхэд бүрэн цахилгаан эрчим хүчээр хангагдсан байх ба 2040 он гэхэд бусад томоохон зах зээлүүдийг дагуулах болно. Эцэст 2045 он гэхэд дэлхийн бүх зах зээл цахилгаан болно.
Kia Concept EV9: Тогтвортой хөдөлгөөнд чиглэсэн шийдэл
Kia Concept EV9 нь Киагийн алсын харааг илэрхийлдэг. Энэ бол манай тусгай зориулалтын EV цувралын хоёр дахь загвар болон анхны бүрэн цахилгаан SUV-ийн танилцуулга юм.
Энэхүү концепцийн машины ард зөвхөн алсын хараанаас илүү том зүйл бий. Бид таныг зорьсон газарт тань хүргэж өгөх төдийгүй танд утга учиртай туршлагыг бий болгох тээврийн хэрэгслийг бүтээхийг хүсч байна. Хамгийн тохиромжтой нь та манай бүтээгдэхүүн, брэнд, байгальтай сэтгэл хөдлөлийн холбоог мэдрэх болно. Kia Concept EV9 нь ирээдүйд тогтвортой хөдөлгөөнд оролцох Киагийн амлалтын дүр төрх юм. Та манай бүтээгдэхүүнээс, брэнд, байгальтай уялдах сэтгэл хөдлөлийн холбоог мэдрэх болно.
Байгалиас урам зориг авсан эсрэг талуудын нэгдэл
Дэлхий бидэнд эсрэг тэсрэг, ихэвчлэн ялгаатай ойлголтуудын олон хэмжээст, баялаг тэнцвэрийг бэлэглэдэг. Энэхүү санаа нь "Эсрэг талууд нэгдсэн" гэсэн бидний дизайны онцлогт тусгагдсан байдаг. Kia Concept EV9-ийн хувьд байгаль болон машин хоёрын хоорондох хурцадмал байдал нь биднийг илүү сайн, тогтвортой урагшлах зам руу хөтөлж чадна гэдэгт бид итгэдэг.
Kia Concept EV9 нь Киагийн "Байгалийн төлөөх зориг" гэж нэрлэсэн санаанаас санаа авсан. Киагийн хувьд байгаль бол бүтээх үйл явц эхэлдэг газар юм. Бид зөвхөн байгалийг хуулбарлаад зогсохгүй түүнээс суралцаж байна. Бид байгалийн санал болгож буй бүх зүйлийг хүлээн авч, дэлхийн зарчмуудыг ойлгохын тулд ажилладаг. Бид сурсан зүйлээ ашиглаж буй материал болгондоо болон тэдгээр материалыг ашиглах арга барилдаа хэрэгжүүлэхийг хичээдэг.
Киагийн хамгийн эрхэм зорилго бол цэвэр ирээдүйн төлөө үйлчлүүлэгч хэрэглэгчиддээ эхний шатнаас эцсийн алхам хүртэл ашигтай мэдрэмжийг өгөх явдал юм.
Тогтвортой инноваци
Манай далайд хаягдсан хог хаягдал нь далайн амьдралд ноцтой аюул учруулдаг. Тэгвэл үүнийг зориулалтын, дахин ашиглах боломжтой материал болгон хувиргаж болохыг бид мэднэ. Киа компаний хувьд бид далайд олдсон зүйлээ зүгээр л дахин боловсруулаад зогсохгүй ийм хог хаягдлыг дахин боловсруулж, мэдрэгчтэй даавуу болгон хувиргах хүсэлтэй байна.
Дахин боловсруулсан загасны тор, суудал болон дотор талын даавууг дахин боловсруулсан хуванцар сав, ноосон утаснаас хийж байна. Тогтвортой байдлын төлөөх амлалтдаа үнэнч хэвээр үлдэж, бид дотоод засал чимэглэлийн зориулалтаар веган арьсыг сонгож, амьтны арьсны боловсруулалтыг бууруулж байна. Ирээдүйд Kia компани бүх автомашиндаа арьс ширний хэрэглээг бүрмөсөн зогсоох бодолтой байна.
Таны харж байгаагаар Kia Concept EV9 загвараас эхлээд бид Киа компаний хувьд дэлхий болон ирээдүйнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхийг хичээж байна. Та бүхнийг тогтвортой хөдөлгөөнд хүрэх сонирхолтой аялалд нэгдэхийг урьж байна.
Тогтвортой эрчим хүч
Үйлдвэрлэл ба экосистем
RE 100: Цахилгаан ирээдүй
Бид үйлдвэрлэл дэх тогтвортой эрчим хүчний тухайд 2040 он гэхэд RE 100-д хүрэх болно. Үйлдвэрлэлийн газруудад ашигладаг бүх цахилгаан эрчим хүчийг 100% сэргээгдэх эх үүсвэрээс авах зорилтыг тодорхойлсон.
Мөн 2030 он гэхэд хилийн чанад дахь байгууламжууд, 2040 он гэхэд Солонгосын дотоодын үйлдвэрүүд сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь ажиллах болно.
Цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг хурдасгахын тулд бид Солонгос, Хятад, АНУ, Энэтхэг дэх үйлдвэрүүддээ нарны эрчим хүч үйлдвэрлэх системийг бий болгоно.
Нэмж дурдахад, 2030 он гэхэд манай бизнесийн талбайд ашиглагдаж буй бүх тээврийн хэрэгсэл EV болно.
Үйлдвэрлэлийн түншүүдийг ногоон болгоход туслах
Өөрсдийн үйлдвэрлэлийн талбайгаа өөрчлөх нь байгаль орчинд оруулах эерэг хувь нэмэрт хангалтгүй билээ.
Бид урьд өмнөхөөсөө илүү байгаль орчныг хамгаалах чиглэлээр түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна.
Бид 1-р түвшний түншүүддээ хүлэмжийн хийг бууруулах, нүүрстөрөгчийн саармагжилтыг хангахад нь туслах удирдамж, дэмжлэгийн хөтөлбөртэй болно.
Эд анги нийлүүлэгчдийн хувьд бид хүлэмжийн хийн ялгаруулалтын мэдээллийн удирдлагын системийг байгуулж байна. Манай нийлүүлэлтийн сүлжээний бүх түншүүдийн дунд одоогоор ган нийлүүлэгчид нүүрстөрөгчийн ялгаруулалтыг хамгийн ихээр үүсгэж байна.
Тиймээс 2030 он гэхэд бид автомашинуудаа "ногоон ган"-аар хангахын тулд тэдэнтэй нягт хамтран ажиллах бөгөөд энэ нь одоогийн гангийн үйлдвэрлэлээс гуравны нэгээр илүү нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бий болгоно гэсэн үг.
Тогтвортой гараг
Нийгэм ба Байгаль орчин
Киа тогтвортой гаригийн төлөө идэвхтэй арга хэмжээ авч байна. Байгаль орчинд үзүүлж буй эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхийн тулд бид дахин боловсруулалтын хүрдний тухай ерөнхий ойлголтыг хөгжүүлсэн.
Цэнхэр нүүрстөрөгчийн хөтөлбөр: Далайн экосистемийг сэргээх
Киагийн Цэнхэр нүүрстөрөгчийн хөтөлбөрүүд нь бидний хүрээлэн буй орчныг эдгээх хамгийн үр дүнтэй аргуудын нэг байх болно.
Үүний нэг жишээ гэвэл бид ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн эх орон болох Солонгос улсын далайн түрлэгийг хамгаалах, сэргээх ажлыг эхлүүлээд байна. Эдгээр шавар нь жилд 260,000 тонн хорт утааг шингээдэг нүүрстөрөгчийн давхар ислийн үүрэг гүйцэтгэдэг.
Энэ нь 110,000 хүртэлх ICE (дотоод шаталтат хөдөлгүүр) тээврийн хэрэгслийн ялгаруулж буй утаатай тэнцэнэ. Далайн түрлэгийг хамгаалах хүчин чармайлт нь байгаль орчныг хамгаалахад ихээхэн нөлөө үзүүлнэ. Мөн гадны түншлэлээр дамжуулан далайг бохирдуулж буй далайн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулахад хувь нэмрээ оруулах болно.
Хувийн байгууллагууд дэлхий дээр эерэг нөлөө үзүүлэх шинэлэг шийдлүүдийг технологиор дамжуулан, шинэ санааг судлахын тулд хүчээ нэгтгэн хамтран ажиллах ёстой гэдэгт бид итгэдэг.
Тийм ч учраас тогтвортой хөдөлгөөнт байдлын талаарх бидний алсын хараа нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өөрчлөхөөс гадна бусад түншүүдийг ч тогтвортой ирээдүйг бий болгоход нэгдэхийг уриалж бизнесийн холбоотой экосистемийг өөрчлөх явдал юм.
The Ocean Cleanup-тай хамтран ажиллах
Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд бид далайг хамгаалах, сэргээх тогтвортой хөдөлгөөнийг бий болгохын тулд технологитой идэвхтэй ажилладаг ашгийн бус сан болох The Ocean Cleanup сантай нэгдэж байгаадаа баяртай байна.
Киа нь уламжлалт үйлдвэрлэлийн компаниас тогтвортой хөдөлгөөнт шийдлийн байгууллага руу шилжиж байна. Энэхүү хөдөлгөөн нь The Ocean Cleanup-ийн үзэл санаатай нийцдэг.
The Ocean Cleanup-тай хамтран ажиллах нь бидний хувьд маш их ач холбогдолтой бөгөөд энэ нь илүү тогтвортой ирээдүй рүү чиглэсэн эхний алхмуудын нэг юм. Өөрсдийн гаригийн ирээдүйг хамгаалахын төлөө хамтдаа шинэ хөдөлгөөнийг бий болгож, нэгдэхийг уриалж байна.
Тогтвортой ирээдүйн төлөөх түншлэл
Тогтвортой ирээдүйн төлөөх шийдлийг нэг байгууллага дангаараа хэрэгжүүлэх боломжгүй.
Бид бүгдээрээ хамтдаа нэг зорилгод хүрэх хөдөлгөөнийг бий болгох хэрэгтэй