Киа нь өөрийн эрчимтэй өсөлтөөр дамжуулан дэлхийн автомашины салбарт шинэ хэмнэлийг авчирсан.
Таны зүрхийг догдлуулдаг хөгжмийн хэмнэлтэй адил Киа нь өдөр бүр таны амьдралыг илүү болгохыг чармайдаг.
Киа нь таны хүлээлтээс давсан динамик, сэтгэл хөдлөм туршлагаар гайхуулах хүчийг танд харуулах болно.
2019 он Киа компанийн хувьд брэндийн үнэт зүйлсээ дээшлүүлэхэд нааштай өөрчлөлт хийсэн жил байлаа.
Бизнесийн ертөнцөд хэрэглэгчдийг татах хамгийн гол хүчирхэг зэвсэг бол брэндийг тасралтгүй сайжруулах явдал. Иймээс Киа компани өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа брэндийг ирээдүйд найдвартай хөгжүүлэх үүний тулд үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүн дизайн, чанарыг сайжруулахад чиглүүлж байна.
2005 оноос эхлэн тус компани брэндийн хүчирхэг байдал, нэр хүндээ нэмэгдүүлэх зорилгоор “Гайхашруулах хүч” уриа дэвшүүлэн үйлдвэрлэлд инновацийг тасралтгүй нэвтрүүлэхийн зэрэгцээ худалдаа, үйлчилгээ, олон нийттэй харилцах зэрэг худалдан авагчдад зориулсан үйл ажиллагаагаа байнга сайжруулсаар ирсэн.